The MongolZ–Vitality шөнө тулах мөч: Budapest Major плей-офф эхэллээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
The MongolZ–Vitality шөнө тулах мөч: Budapest Major плей-офф эхэллээ

Цахим спортын “Counter-Strike 2” тоглоомын энэ жилийн хоёр дахь Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох StarLadder Budapest Major-2025-ийн шөвгийн наймын шат өнөө шөнө Унгарын Будапешт хотноо болно. Монголын шилдэг бүрэлдэхүүн “The MongolZ” багийг энэ тэмцээнд 1xBet албан ёсоор ивээн тэтгэж оролцуулж байгаа нь онцлох зүйлсийн нэг болж байна.

Шөвгийн наймд үлдсэн дэлхийн шилдэг найман баг

Playoffs шатанд дараах найман баг шилдэг нь болж шалгараад байна. Үүнд:

  • Бразилын “FURIA”
  • ОХУ-ын “Team Spirit”
  • Францын “Team Vitality”
  • Германы “MOUZ”
  • Монгол Улсын “The MongolZ”
  • Саудын Арабын “Team Falcons”
  • Украины “Natus Vincere”
  • Европын “FaZe Clan”

Эдгээр клубүүд нь “Counter-Strike 2”-ын энэ оны хамгийн нэр хүндтэй тайзан дээр дэлхийн аваргын цол, чансааны чухал оноо, шагналын сангийн төлөө шууд хасагдах шатанд тулалдана.

The MongolZ өнөө шөнө Vitality-тай Bo3 тоглоно

“The MongolZ” баг өнөө шөнө 03:00 цагт Францын хүчирхэг бүрэлдэхүүн “Team Vitality”-тай Best of 3 (Bo3) форматаар тоглохоор хуваарь гарчээ. Энэ тоглолтод хожсон баг нь шууд шөвгийн дөрөвт шалгарах бөгөөд ялагдсан нь тэмцээнээс хасагдах учир нэг ч алдаа уучлахгүй өндөр даралтын тоглолт болж өнгөрөх юм.

Хэрэв “The MongolZ” ялалт байгуулбал шөвгийн дөрөвт ОХУ-ын “Team Spirit” болон Саудын Арабын “Team Falcons” багуудын хооронд явагдах тоглолтын ялагчтай энэ долоо хоногийн Ням гарагийн шөнө 03:00 цагт тулна.

Vitality-тай өмнөх тулаан: Esports World Cup 2025 дахь ялалтын дурсамж

“The MongolZ” баг “Team Vitality”-тай хамгийн сүүлд өнгөрсөн наймдугаар сард Саудын Арабт болсон Esports World Cup 2025 тэмцээний шөвгийн дөрвийн мөчид учраа таарч байв. Тэр үед монгол тоглогчид 2:1 гэсэн харьцаатай хожиж, франц багийг тэмцээнээс хасч байсан төдийгүй уг тэмцээнд эцэст нь түрүүлж, дэлхийн тавцанд Монголын нэрийг тод бичүүлсэн.

Ингэснээр Budapest Major-2025-ийн плей-офф дахь өнөө шөнө болох тоглолт нь Vitality-ийн хувьд өшөөгөө авах, “The MongolZ”-ийн хувьд өмнөх амжилтаа баталгаажуулах, дахин нэг удаа түүхэнд үлдэх том боломж болж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй