Нийт $1,250,000-ын шагналын сантай, дэлхийн хэмжээний “PGL Astana 2025” CS2 тэмцээн тавдугаар сарын 10-18-ны хооронд Казахстан улсын Астана хотод зохиогдоно. Шилдэг 16 баг өрсөлдөх энэхүү тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн The MongolZ баг оролцох гэж байна.
Хэсгийн шатны тоглолтууд Swiss системээр явагдах ба гурав хожсон найман баг шигшээ шатанд шалгарах юм. Монголын баг эхний тоглолтоо маргааш 16:00 цагт Бразилын «FURIA» багтай хийх бөгөөд өмнөх “PGL Bucharest 2025” тэмцээнд The MongolZ тэднийг 2:0 харьцаагаар буулган авч байсан.
Team Vitality, Faze Clan, MOUZ, Team Falcons зэрэг дэлхийн чансааны дээгүүр бичигддэг багууд энэ удаагийн тэмцээнд оролцохгүй байгаа нь The MongolZ багийн хувьд ялах боломжийг нэмэгдүүлж байна.
Сүүлийн үед The MongolZ баг тасралтгүй амжилт гаргасаар байгаа. Тэд 2025 онд зургаан томоохон тэмцээнд оролцож, гуравт нь шөвгийн дөрөвт шалгарсан. Гэсэн ч шөвгийн дөрөвт шалгарах болгонд Team Vitality баг тэднийг тэмцээнээс хассан түүхтэй. Бусад гурван тохиолдолд тэд Team Falcons, G2 Esports, Astralis багуудтай ширүүн өрсөлдөөн үзүүлж ялагдсан билээ.
Энэхүү тэмцээнд The MongolZ багийг олон улсын спорт, цахим спортын зах зээлд нэр хүндтэй 1xBet компани албан ёсоор ивээн тэтгэж байна. 1xBet нь дэлхийн олон улсын тэмцээн, багуудтай түншлэн ажилладаг бөгөөд Монголын CS2 багийг дэмжин ажиллаж буй нь тус улсын цахим спортын хөгжилд томоохон хувь нэмэр оруулж буй.