TikTok “Эпштейн” гэдэг үгийг хааж эхэлсэн үү?

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
TikTok

Америкийн TikTok хэрэглэгчид хувийн зурвастаа “Эпштейн” (Epstein) гэдэг үгийг ашиглах үед хязгаарлалттай тулгарч эхэлсэн нь олон нийтийн анхаарлыг татаж байна. Энэ талаар The Verge болон Pop Base порталууд анх мэдээллээ.

Bluesky олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн мэдээллээр: “Одоогоор АНУ-ын хэрэглэгчид хувийн зурвастаа ‘Эпштейн’ гэдэг үгийг дурдах үед TikTok цензур тогтоож байна. Харин Их Британи болон бусад орны хэрэглэгчдийн хувьд энэ үг хараахан шүүлтүүрт ороогүй байна” гэжээ.

Калифорни мужийн амбан захирагч Гэвин Ньюсом уг асуудлыг баталгаажуулж, санхүүч Жеффри Эпштейний овогтой зурвас илгээх боломжгүй байгааг харуулсан дэлгэцийн зургийг нийтэлжээ. Тэрээр тус олон нийтийн сүлжээг санаатайгаар цензур тогтоож, мужийн хууль тогтоомжийг зөрчиж байгаа эсэхийг тогтоохоор албан ёсны мөрдөн байцаалт эхлүүлж байгаагаа зарлав.

Цензур үү, эсвэл техникийн алдаа юу?

Гэвч The Verge сэтгүүлийн мэдээлснээр, энэ нь зориуд хийсэн цензур гэхээсээ илүү аппликейшны техникийн саатал байх магадлалтай аж. Сэтгүүлчдийн олж мэдсэнээр, зурвасын шүүлтүүр нь зөвхөн “Эпштейн” гэлтгүй, “тест” (test) гэх мэт ямар ч аюулгүй ганц үгтэй зурвасуудыг ч хааж байгаа юм байна. Харин тухайн үгийг урт өгүүлбэр дотор ашиглавал зурвас хэвийн илгээгдэж байгаа аж.

Нийгмийн сүлжээний техникийн саатал 1-р сарын 25-ны ням гарагт эхэлсэн бөгөөд хэрэглэгчид видео контент ачаалах боломжгүй байгаа талаар гомдол мэдүүлж байв. TikTok USDS-ийн хэвлэлийн төлөөлөгч Жейми Фавацца уг саатлыг мэдээллийн төвд цахилгаан тасалдсанаас болсон хэмээн албан ёсоор баталжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй