Home Хэрэг зөрчил TikTok шууд дамжуулалтын үеэр Мексикийн инфлүнсер бүсгүй буудуулан алагдав

TikTok шууд дамжуулалтын үеэр Мексикийн инфлүнсер бүсгүй буудуулан алагдав

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
аллага

Мексикийн нүүр будалт, гоо сайхны чиглэлээр дагагч олонтой байсан нөлөөлөгч эмэгтэй TikTok-ээр шууд дамжуулалт хийж байх үеэрээ буудуулж амь насаа алджээ. Халдлага мягмар гарагт Халиско мужийн Запопан хотод болсон байна.

23 настай Валериа Маркесийн амийг хөнөөсөн энэ хэргийг Мексикийн прокурорын газар “фэмицид” буюу эмэгтэйчүүдийг хүйсээр нь ялгаварлан хүчирхийлэх гэмт хэрэг хэмээн ангилж, мөрдөн шалгаж эхэлжээ. Энэ төрлийн хэрэгт нэр төр гутаах, бэлгийн хүчирхийлэл, биед халдах, амь насыг бүрэлгэх, цогцсыг олон нийтэд дэлгэн үзүүлэх зэрэг үйлдэл багтдаг.

Хэрэг гарах үед Маркес гоо сайхны салоноос шууд дамжуулалт хийж байсан бөгөөд нэгэн эрэгтэй салонд орж ирэн, түүн рүү буудсан байна. Шууд бичлэгт “Сайн уу, Вале?” хэмээн халдлага үйлдэгч хэлж буй дуу хоолой үлдсэн бөгөөд хэдхэн хормын дараа буудлагын чимээ сонсогдож, хохирогч унаж буй нь бичигджээ. Дараа нь алуурчин түүний гар утсыг авч дамжуулалтыг зогсоох үеэрээ царайгаа хэсэг хугацаанд үзэгчдэд харуулсан байна.

Маркес өмнөх шууд дамжуулалтын үеэр хэн нэгэн үнэтэй бэлэг өгнө хэмээн салоныг нь сураглаж ирсэн тухай ярьж байсан аж. Тэр үедээ салонд байгаагүй бөгөөд буцаж ирэхийг нь хүлээх бодолгүй байгаагаа ч дурдсан байна.

Инстаграм болон TikTok хуудсандаа нийт 200,000 гаруй дагагчтай байсан түүнийг зэрлэг балмад байдлаар амь насаа алдсанд олон нийт гүнээ харамсаж байна.

Мексик улс нь Латин Америк, Карибын бүсийн орнууд дундаа Парагвай, Уругвай, Боливитэй хамт фэмицид төрлийн гэмт хэргийн түвшингөөр дөрөвдүгээрт бичигддэг. 2023 оны байдлаар 100,000 эмэгтэй тутамд 1.3 аллагын тоо оногдож байжээ.

Тэр дундаа Халиско муж нь улсдаа хүн амины хэргийн гаралтаар зургаадугаарт эрэмбэлэгддэг. 2024 оны аравдугаар сард ерөнхийлөгч Клаудиа Шэйнбаум тангараг өргөснөөс хойш тус мужид 906 хүн амины хэрэг бүртгэгдсэн тухай TResearch байгууллагын судалгаанд дурдсан байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.