Рок-н-роллын хатан хаан Тина Тернер 1988 онд Бразилийн Рио де Жанеро хотод тоглож, энэ тоглолтод 188 мянган үзэгч оролцсон бөгөөд энэ нь Гиннесийн номонд бүртгэгдэж, бүх цаг үеийн хамгийн олон үзэгчтэй амьд тоглолт болсон юм.
Гэвч 37 жилийн дараа Леди Гага Рио де Жанеро хотод үнэгүй тоглолт зохион байгуулж, үзэгчдийн тоо 2.1 саяд хүрсэн байна. Энэ амжилт нь Тина Тернерийн 1988 оны тоглолтын амжилтыг эвдэж, шинэ түүхийг бүтээсэн юм.
Леди Гагагийн тоглолт нь 2025 оны 5-р сарын 3-нд болсон бөгөөд энэ нь түүний “Coachella” наадамд үзүүлсэн шоуны дараагийн шат байсан юм. Coachella-гийн дараа Гага Мексикт, дараа нь Рио де Жанеро хотод тоглолт хийжээ. Тоглолт дээрээ тэрбээр Леонардо да Винчигийн уран бүтээлээс санаа авч, дуурийн театр босгож, дөрвөн үзэгдэл бүхий хүчирхэг шоу үзүүлсэн нь бүхий л хөгжим судлаачид болон хөгжмийн нийтлэлчдийн таван одоор үнэлэгдсэн байна.
Ташрамд дурдахад, Леди Гага энэ онд “Mayhem” нэртэй шинэ цомгоо гаргасан бөгөөд энэ цомог нь амжилтаараа тэргүүлсээр байна. “Mayhem” цомог нь шинэлэг, хүчирхэг концепцийг сонсогчид болон үзэгчдэд хүргэж, олон хүмүүсийн сонирхлыг татсаар байна.