Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалт 92 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын явц 92 хувьтай үргэлжилж байна

Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил ид өрнөж байна. Нийт 136 мянга гаруй иргэнийг хамруулах төлөвлөгөөтэй дархлаажуулалтад өнөөдрийн байдлаар 124,947 хүн хамрагдаж, нийт явц 92 хувьтай байна.

Мөн “Маскаа зүүе” аяны хүрээнд нийтийн тээврээр зорчиж буй иргэд болон олон нийтэд дархлаажуулалтын ач холбогдлыг таниулах постер мэдээллийг түгээж байгаа бөгөөд энэ ажлыг холбогдох байгууллагууд болон дүүргүүд хариуцан хэрэгжүүлж байна.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд есөн эмнэлэг нийт 2614 орны хүчин чадлаар ажиллаж байгаа бөгөөд үүнээс 759 ор нь хүүхдийн тасагт оногдож байна. Орны нийт ашиглалт 59.2 хувьтай, нэмэлтээр 1052 ор дэлгэхээр бэлтгэл хангажээ.

Эрүүл мэндийн үзлэгийн тоо 2025 оны эхний хагас жилд өнгөрсөн оны мөн үеэс 9.7 хувиар өссөн байна. Үүнд:

  • Амбулаторийн үзлэг – 49.7%
  • Урьдчилан сэргийлэх үзлэг – 28.8%
  • Гэрийн идэвхтэй хяналт – 13.2%
  • Диспансерийн хяналтын үзлэг – 8%

Эрүүл мэндийн байгууллагууд иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй, түргэн шуурхай хүргэх, үйлчилгээний чанарт хяналт тавих ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй