Томуу юу, ханиад уу? Тэдгээрийг ялгах хамгийн гол шинж тэмдэг

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Томуу юу, ханиад уу

Томуу нь ердийн ханиаднаас эхний хоёр хоногт хамар битүүрдэггүй, нус гоождоггүйгээрээ хамгийн тод ялгардаг байна.

Эмч нарын тайлбарлаж буйгаар, томуу болон ердийн ханиадны ялгааг дараах гол хүчин зүйлсээр тодорхойлж болно:

1. Халууралт болон хамрын битүүрэл

Томуугийн үед биеийн халуун огцом 39-40 хэм хүрч өсөх бөгөөд ихэвчлэн хүчтэй чичрүүдэс дагалддаг. Өвчний эхний хоёр хоногт хамар битүүрэх эсвэл нус гоожих шинж тэмдэг бараг илэрдэггүй. Энэ нь томууг бусад амьсгалын замын цочмог халдварт өвчнөөс ялгах гол үзүүлэлт юм. Харин хамар битүүрэх шинж тэмдэг ихэвчлэн халуурч эхэлснээс хойш гурав дахь хоногоос л мэдрэгдэж эхэлдэг.

2. Хоолой болон ханиалга

Өвчний эхэн үед хоолой хуурайших, ирвэгнэх мэдрэмж төрж болох бөгөөд энэ нь яваандаа ханиалгалт болон хоолойн хүчтэй өвдөлт болон хувирдаг байна.

3. Бие махбодийн ерөнхий хордлого

Томуугийн өөр нэг хүндрэлтэй тал нь бие махбодид хүчтэй хордлого (интоксикаци) үүсдэгт оршино. Үүний улмаас дараах шинжүүд илэрнэ:

  • Бие туйлдан сульдах;
  • Нойрмоглох;
  • Хоолны дуршилгүй болох;
  • Дотор эвгүйрхэх, бөөлжих.

Өвчний үргэлжлэх хугацаа

Хэрэв өвчин ямар нэгэн хүндрэлгүйгээр явагдаж байвал цочмог үе нь ойролцоогоор дөрвөөс таван хоног үргэлжилдэг. Үүний дараа өвчтөний биеийн байдал аажмаар дээрдэж, илааршиж эхэлдэг байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй