Томуугийн шинэ хүрээ Европын орнуудад ноцтой аюул учруулж байна — ДЭМБ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Томуугийн шинэ омог

Томуугийн тархалт 12-р сарын сүүл эсвэл 1-р сарын эхээр оргил үедээ хүрэх төлөвтэй байна. Европын орнуудад томуугийн вирусний шинэ хэлбэр давамгайлж, өвчлөл эрс нэмэгдэж байгаа нь хэд хэдэн улсын эрүүл мэндийн тогтолцоонд ихээхэн ачаалал үүсгэж эхэлснийг The Guardian сонин Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) мэдээллээс иш татан уламжлав.

ДЭМБ-ын мэдээлснээр, Европын бүс нутгийн 38 орны дор хаяж 27 нь «томуугийн идэвхжил өндөр эсвэл маш өндөр» байгааг мэдээлсэн байна. Ирланд, Серби, Словени болон Их Британи зэрэг зургаан улсад томуу төст шинж тэмдэгтэй иргэдийн талаас илүү хувь нь шинжилгээгээр эерэг гарчээ.

Энэ жилийн томуугийн улирал өмнөх жилүүдийнхээс ойролцоогоор дөрвөн долоо хоногийн өмнө эхэлсэн байна. ДЭМБ-аас иргэдийг халдвар тархахаас сэргийлж вакцинд хамрагдах, бие тавгүй болсон тохиолдолд гэртээ байх, амьсгалын замын шинж тэмдэг илэрсэн бол олон нийтийн газар маск зүүхийг уриаллаа.

Бүс нутагт батлагдсан нийт тохиолдлын 90 хүртэлх хувийг томуугийн шинэ хувилбар болох A (H3N2) sub-clade K эзэлж байгаа аж. Гэхдээ энэхүү хувилбар нь өвчний явцыг илүү хүндрүүлдэг гэх нотолгоо хараахан байхгүй байна.

Эмч мэргэжилтнүүд дархлаажуулалтыг хамгийн чухал урьдчилан сэргийлэх арга хэмжээ гэж нэрлэв. «Энэ нь ялангуяа өндөр настан, архаг хууч өвчтэй хүмүүс, жирэмсэн эхчүүд болон хүүхдүүд зэрэг эрсдэлт бүлгийнхэнд маш чухал» гэдгийг онцолжээ. ДЭМБ-ын Европын бүс нутгийн захирал Ханс Анри Клюге томуугийн тархалт тун удахгүй дээд цэгтээ хүрнэ гэдгийг анхааруулж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй