Монгол Улсын Үндэсний Статистикийн Хорооноос нийтэд танилцуулсан тайлангаас харахад сүүлийн жилүүдэд тодорхой нэрс олон нийтэд хамгийн түгээмэл, олон тоогоор хэрэглэгдэж байгаа нь тодорхой болжээ.
Эмэгтэй хүүхдийн хувьд хамгийн их сонгогдсон нэрсэд дараах таван нэр багтаж байна:
- Мишээл
- Амин-Эрдэнэ
- Нандин-Эрдэнэ
- Номин-Эрдэнэ
- Энхжин
Түүнчлэн эрэгтэй хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрс дараах байдалтай байна:
- Тэмүүлэн
- Ананд
- Төгөлдөр
- Билгүүн
- Эрхэс
Мишээл нэрийн сонирхолтой статистик:
Монгол Улсад Мишээл нэртэй 13,920 хүн бүртгэгдсэн байна. 2012 онд энэ нэртэй 973 хүүхэд төрсөн нь хамгийн өндөр үзүүлэлт байжээ. Харин 2024 онд 323, 2025 оны эхний таван сарын байдлаар 60 хүүхэд Мишээл нэртэй төржээ.
Тэмүүлэн нэрийн хувьд:
Нийт 14,450 хүн энэ нэртэй байна. 2013 онд 849 хүүхэд Тэмүүлэн нэртэй бүртгэгдсэн нь сүүлийн 15 жилийн оргил тоо болжээ. 2024 онд 202, 2025 оны эхний таван сард 35 Тэмүүлэн шинээр мэндэлсэн байна.
Тус тайлан нь нэр сонголтын чиг хандлага цаг хугацааны явцад хэрхэн өөрчлөгддөгийг харуулахын сацуу, гэр бүлүүдийн нэр өгөхөд баримталдаг үнэт зүйлс, бэлгэдэл, соёлын ойлголтод суурилсан хандлагыг ч илэрхийлж байна.