Энхтайвны өргөн чөлөөний буюу төв замыг шинэчлэх ажил энэ оны хамгийн том засварын ажил гэдгийг албаныхан мэдэгдээд буй.
Харин уг өргөн чөлөөнд автобусны буудлын өмнөх талбай болон автомашины хажуугийн зогсоолыг хааж бродюр хийсэн байдалтай байна.
Энэ талаар Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас тодруулахад “Автобусны буудал дээр явган зам буюу талбай хийгдэнэ. Харин автомашины зогсоолын хэсэг нь ногоон байгууламж болно.
Төв зам дагуу Сонгинохайрхан дүүргийн Саппорогоос Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Офицеруудын ордон хүртэл автомашины хажуугийн зогсоолгүй болгож байгаа” гэж тайлбарлалаа.
Өнөөдрийн байдлаар нийслэл хотод Төмөр замын дээд сургуулийн уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг шөнийн цагаар хааж, зорчих хэсгийн суурийг солих ажил хийгдэж байгаа бөгөөд тавдугаар сарын 4-нд дуусгахаар төлөвлөжээ.
Түүнчлэн зуслангийн бүсийн замуудыг засварлаж байгаа билээ.