Home Гадаад мэдээ Трамп: АНУ оролцоогүй бол Дэлхийн Хоёрдугаар дайнд ялалт ирэхгүй байсан

Трамп: АНУ оролцоогүй бол Дэлхийн Хоёрдугаар дайнд ялалт ирэхгүй байсан

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Трамп

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Дэлхийн Хоёрдугаар дайны ялалт АНУ-ын оролцоогүйгээр боломжгүй байсан гэж мэдэгдлээ. Тэрбээр тавдугаар сарын 8-ны өдрийг АНУ-д “Ялалтын өдөр” болгон албан ёсоор тэмдэглэх тухай захирамжид гарын үсэг зурах ёслолын үеэр энэ байр сууриа илэрхийлсэн юм.

Трамп уг арга хэмжээний үеэр хэлэхдээ, “Дэлхийн Хоёрдугаар дайны ялалтын баярыг энэ долоо хоногт холбоотнууд маань тэмдэглэн өнгөрүүлж байна. Гэвч бидний оролцоо шийдвэрлэх үүрэгтэй байсан. АНУ энэ дайнд орж байж л ялалт авчирсан. Холбоотнууд тусалсан нь үнэн, гэхдээ бид л давамгайлагч хүчин байсныг хэн ч үгүйсгэж чадахгүй” хэмээн онцолсон байна.

Түүнчлэн Цагаан ордны албан ёсны цахим хуудсанд нийтлэгдсэн тунхаглалд “Энэ өдөр Америкийн ард түмэн эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөө, Өрнийн соёл иргэншлийг хамгаалахын төлөө амиа алдсан бүх баатруудыг хүндэтгэнэ” гэж тусгажээ. Мөн “Хэрвээ Америк цэргүүд амь насаа золиослоогүй бол дэлхий өнөөдөр тэс өөр байх байлаа” хэмээн тодотгожээ.

Ерөнхийлөгч Трамп үүнээс өмнө ч түүхэн өдрүүдтэй холбоотой өөрчлөлтүүд хийх санал дэвшүүлж байсан. Тухайлбал, АНУ-д жил бүрийн арваннэгдүгээр сарын 11-нд тэмдэглэдэг Ахмад дайчдын өдрийг Дэлхийн Нэгдүгээр дайны ялалтын өдөр болгон өөрчлөх төлөвлөгөөтэй байгаагаа илэрхийлсэн. Тэрбээр сошиал хуудсандаа “АНУ аль аль дайнд ялсан. Бидний хүч чадал, цэргийн ур чадвар, эр зоригийг гүйцэх улс байгаагүй” хэмээн бичсэн байна.

You may also like

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.