Трамп Ираны эсрэг ажиллагааг хоёр долоо хоногоор хойшлуулав

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Трамп: Путин гал зогсоохгүй бол “маш хатуу үр дагавар” амсана

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагааг түр хугацаанд зогсоох шийдвэр гаргаснаа мэдэгдлээ. Тэрбээр зуучлагчдын санал болгосон хоёр долоо хоногийн гал зогсоох хувилбарыг зөвшөөрч, энэ хугацаанд Ираныг бөмбөгдөх болон довтлох ажиллагааг түдгэлзүүлэхээр болсон байна.

Түүний тайлбарласнаар, Пакистаны удирдлагуудтай хийсэн ярианы үеэр Иран руу чиглэсэн цэргийн ажиллагааг хойшлуулах хүсэлт тавигдсан бөгөөд уг саналыг хүлээн авсан аж. Харин энэхүү тохиролцоо нь Иран Ормузын хоолойг бүрэн, шуурхай, аюулгүй нээх нөхцөлтэйгөөр хэрэгжинэ гэжээ.

Трамп “Хоёр талаас гал зогсоох болно” хэмээн мэдэгдээд, АНУ Иранаас ирүүлсэн 10 заалт бүхий саналыг цаашид хэлэлцээ өрнүүлэх боломжтой суурь баримт гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Мөн өмнө нь маргаантай байсан ихэнх асуудлаар талуудын байр суурь ойртсон бөгөөд ойрын хугацаанд эцсийн тохиролцоонд хүрэх боломж бий гэж онцоллоо.

Энэхүү шийдвэр нь талуудын хооронд шууд мөргөлдөөнөөс зайлсхийж, богино хугацаанд дипломат гарц хайх шинэ нөхцөл бүрдүүлж байгаагаараа анхаарал татаж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй