Трамп Орос-Украины мөргөлдөөнийг зогсоох нөхцөлийг нэрлэв

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Дональд Трамп

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитой утсаар ярихдаа Оросын газрын тос худалдан авахаа зогсоож, оронд нь АНУ болон магадгүй Венесуэлээс түлш худалдан авахаар тохиролцсон гэж мэдэгдлээ. Medee.news агентлагийн мэдээлснээр, Америкийн удирдагч энэ тухай Truth Social олон нийтийн сүлжээндээ бичсэн байна.

Трамп нийтлэлдээ “Бид худалдаа болон Орос-Украины мөргөлдөөнийг зогсоох зэрэг олон асуудлаар ярилцлаа. Тэрээр Оросын газрын тос худалдан авахаа зогсоож, АНУ болон боломжит байдлаар Венесуэлээс илүү их түүхий эд худалдан авахаар зөвшөөрсөн” хэмээн дурджээ. АНУ-ын удирдагчийн үзэж байгаагаар энэхүү алхам нь Украинд явагдаж буй цэргийн ажиллагааг эцэслэхэд тус дөхөм болох аж.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй