Түлэгдэлтийн осол: 2025 онд 2,200 гаруй бага насны хүүхэд гэмтлээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Он гарснаас хойш 0-4 насны 2208 хүүхэд түлэгджээ

Статистик мэдээллээс харахад түлэгдэлтийн гэмтэлд өртөж буй иргэдийн дийлэнх хувийг өөрийгөө хамгаалах чадваргүй бага насны хүүхдүүд эзэлж байна. Насны бүлгээр ангилсан дараах тоон үзүүлэлтүүд эцэг эхчүүдийн анхаарлыг татахуйц түгшүүртэй байна:

  • 0-4 нас: 2,208 хүүхэд
  • 5-9 нас: 502 хүүхэд
  • 10-14 нас: 279 хүүхэд
  • 15-19 нас: 207 хүүхэд

Түлэгдэх осол ихэвчлэн гэр ахуйн орчинд, хайрамж болгоомжгүй байдлаас үүдэлтэй байгааг ГССҮТ-ийн тайланд дурджээ. Түлэгдэлтийн үндсэн шалтгаануудыг жагсаавал:

  1. Халуун хоол, цай болон өөх тос: 1,704 тохиолдол
  2. Хэрэглээний халуун ус: 1,262 тохиолдол
  3. Гэр ахуйн халуун хэрэгсэл (индүү, плитк гэх мэт): 989 тохиолдол
  4. Халуун уур: 269 тохиолдол
  5. Гал дөл, утаанд өртөх: 245 тохиолдол
  6. Халаалтын систем, дулааны хоолой: 231 тохиолдол
  7. Цахилгаан гүйдэл болон бусад: 330 орчим тохиолдол

Түлэгдэлтийн гэмтэл нь маш хүнд явцтай бөгөөд урт хугацааны эмчилгээ шаарддаг байна. Нийт үйлчлүүлэгчдийн 50 орчим хувь нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, улмаар мэс засал болон нөхөн сэргээх эмчилгээнд хамрагддаг. Энэ нь тухайн гэр бүлд эдийн засгийн болон сэтгэл зүйн асар их хохирол учруулдаг тул гэр доторх аюулгүй байдлыг хангах нь нэн тэргүүний асуудал болоод байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй