Суурьшлын бүс болон Богдхан уулын тусгай хамгаалалтын бүсэд орж ирсэн малыг гаргах ажлыг холбогдох байгууллагууд зохион байгуулж байна. Энэ ажлын хүрээнд Багатэнгэрийн амнаас Залаатын ам хүртэл нийт 80 орчим толгой мал гаргаснаас 67 адууг БЗД-ийн Цагдаагийн 3-р хэлтэст хүлээлгэн өгсөн байна.
Мөн Зайсангийн амнаас Ихтэнгэрийн ам хүртэлх бүсэд 30 толгой адуу илрүүлж, холбогдох журмын дагуу БЗД-ийн Цагдаагийн хэлтэст шилжүүлжээ. Ийнхүү тусгай хамгаалалттай газар нутагт нэвтэрсэн малыг гаргах, хяналт тавих ажиллагаа үе шаттай үргэлжилж байна.
Холбогдох хууль, журамд зааснаар:
- Иргэнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр
- Хуулийн этгээдийг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох
- Учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх
Иймд малчид зөвшөөрөгдсөн бүсэд малаа байлгаж, байнгын хариулга, маллагаатай байлгах, тусгай хамгаалалттай болон суурьшлын бүсэд мал нэвтрүүлэхгүй байхыг анхааруулж байна.