Тувагийн Ренат Ондар “ACA MMA”-д хуучин аваргыг оноогоор бут ниргэлээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
ACA MMA

ОХУ-ын Тувагаас гаралтай холимог тулааны од Ренат Ондар “ACA MMA” холбооны нэр хүндтэй тулаан дээр жинхэнэ барилдааны хичээл заалаа. Тэрбээр тус холбооны өмнөх аварга, Дагестаны хүчтэй бөх Курбан Гаджиевтэй тулалдаж, түүний барилдааны гол зэвсэг болох бүхий л дайралтыг нь бараг төгс хамгаалж, онооны давуу байдлаар илт илүүрхэн ялсан байна. Дагестан тулаанчдын нэрийн хуудас болсон барилдааныг нь бүрэн уншиж, унагаж болдог гэдгийг энэ тулаанаар Ондар тод харууллаа.

Ингэснээр Ренат Ондар “ACA MMA” дэх таван дараалсан ялалттай болж, холбооны хамгийн аюултай өрсөлдөгчдийн нэг гэдгээ батлан харуулж байна. Үүнээс өмнө тэр дэлхийн хамгийн хүчирхэг лигүүдийн нэг болох UFC-ийн алдартай залуу оддын нэг Song Yadong-той хоёр удаа тулалдан, хоёуланд нь ялалт байгуулж байсан туршлагатай. Энэ бүх үзүүлэлт нь түүнийг ирээдүйд том лиг, том бүсийн бүслүүрийг онилж буй шилдэг тулаанчдын тоонд эргэлзээгүй оруулж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй