Спортын төв ордонд зохион байгуулагдсан “U10” насны өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн өндөрлөж, шилдэг багууд тодорлоо. Тэмцээн нь хүүхдүүдийн ур чадвар, багаар ажиллах чадварыг хөгжүүлэх, спортын авьяасыг дэмжих зорилготой байв.
Эрэгтэй ангилал
- Алтан медаль – PG ACADEMY
- Мөнгөн медаль – ЭРДМИЙН ӨРГӨӨ
- Хүрэл медаль – ЭРДЭНЭТ ТАНА ЭРДЭНЭ
Эмэгтэй ангилал
- Алтан медаль – ЭРДЭНЭТ ТАНА ЭРДЭНЭ
- Мөнгөн медаль – TST UNUR
- Хүрэл медаль – 33-р СУРГУУЛЬ
Тэмцээний үеэр оролцогч хүүхдүүдийн спортын ур чадвар, хамтын ажиллагааны чадавх тодрон харагдаж, ирээдүйн шилдэг тамирчид тодорч байгааг зохион байгуулагчид онцоллоо.