Home Нийгэм УБ-Бээжингийн олон улсын галт тэрэг 5 жилийн дараа дахин хөдөлгөөнд орно

УБ-Бээжингийн олон улсын галт тэрэг 5 жилийн дараа дахин хөдөлгөөнд орно

0 comments
УБ-Бээжингийн

Цар тахлын улмаас таван жилийн турш зогсонги байдалд орсон Улаанбаатар–Бээжин чиглэлийн зорчигчийн галт тэрэг 2025 оны зургадугаар сарын 3-наас эхлэн аяллаа сэргээхээр болжээ. Анхны аялал Бээжингээс энэ сарын 3-нд хөдөлж, зургадугаар сарын 4-ний өдөр Улаанбаатарт хүрэлцэн ирэх юм.

Цаашдын хуваарийн дагуу Бээжингээс мягмар гариг бүрийн 07:27 цагт хөдөлж, лхагва гариг бүрийн 14:35 цагт Улаанбаатарт хүрэх бол, Улаанбаатараас пүрэв гариг бүрийн 07:18 цагт хөдлөн, баасан гариг бүрийн 14:35 цагт Бээжинд очихоор товлогдсон байна.

Ингэснээр Монгол, Хятадын хоорондын олон улсын зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөн бүрэн сэргэж байгаа бөгөөд энэ нь цар тахлын дараах хоёр улсын харилцаанд хийгдэж буй нэгэн томоохон алхам болж байна. Үүнээс өмнө Улаанбаатар–Эрээн, Улаанбаатар–Хөх хотын чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөн хэдийнэ сэргэсэн билээ.

БНХАУ нь нийт зургаан улстай төмөр замаар зорчигчийн галт тэрэг солилцдог. Цар тахлын дараа анх Лаос улстай олон улсын галт тэрэгний хөдөлгөөнийг нээж байсан бол Монгол Улс хоёр дахь нь болсон юм.

Энэ сэргэлт нь 2023 онд УБТЗ-ын дарга Х.Хэрлэнгийн “Хятадын төмөр замууд” корпорацийн ерөнхий захирлын урилгаар БНХАУ-д хийсэн айлчлалтай холбоотой. Тухайн үед Замын-Үүд–Эрээн чиглэлийн ачаа тээврийн хэмжээг нэмэгдүүлэх, нарийн царигийн хоёр дахь замыг холбох, мөн олон улсын зорчигчийн галт тэрэгний үйлчилгээг сэргээх талаар хоёр тал тохиролцсон бөгөөд энэ нь бодитоор хэрэгжиж эхэлж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.