Монголын 3х3 сагсан бөмбөгийн “UB MMC ENERGY” баг Хятадын Шанхай хотод болсон “World Tour” цувралд өрсөлдөөд, хоёр дараалан ялагдал хүлээснээр тэмцээнээ өндөрлүүллээ. Хэсгийн эхний тоглолтод дэлхийн чансааг тэргүүлэгч Сербийн “UB” багт 21:12-оор дийлдсэн бол дараагийн тоглолтод мөн Сербийн “Партизан”-д 15:10-аар хожигджээ.
Манай багийн хувьд хамгаалалт болон биеийн хүчний тоглолт боломжийн байсан ч өрсөлдөгчдийн хурдыг гүйцэж чадсангүй. Мөн холын зайн шидэлтээр хоёр оноо авч чаддаг тоглогч дутмаг байсан нь оноо нэмэгдэхэд хүндрэл учруулсан гэж шинжээчид дүгнэсэн байна.