UFC Цагаан ордонд тэмцээн зохион байгуулахад 60 сая ам.доллар зарцуулна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
UFC

Холимог тулааны хамгийн том холбоо болох UFC Цагаан ордонд тулааны шоу зохион байгуулахад зориулж 60 сая хүртэлх ам.долларын төсөв гаргаад байна.

Энэ талаар MMA Fighting портал мэдээлснийг Medee.news уламжлав.

Цагаан ордонд болох энэхүү түүхэн арга хэмжээнд зориулж UFC-ийн зүгээс өмнөд зүлэг дээр найман талт октагон болон үзэгчдийн суудлыг тусгайлан засахаар төлөвлөжээ. Тулаанчид октагон руу Ерөнхийлөгчийн ажлын өрөө буюу Зууван танхимаас (Oval Office) гарч ирэх бөгөөд энэ нь үзэгчдийн сонирхлыг ихээхэн татаж байна.

“UFC White House” нэртэй уг тэмцээн ирэх зургаадугаар сарын 14-нд болох бөгөөд АНУ-ын Тусгаар тогтнолын тунхаглал батлагдсаны 250 жилийн ойд зориулагдаж буй юм. Энэ нь Цагаан ордны нутаг дэвсгэрт зохион байгуулагдаж буй спортын анхны мэргэжлийн арга хэмжээ болж түүхэнд бичигдэхээр байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй