Home УлстөрУИХ-ын дарга Д.Амарбаясгаланд Хятадын төлөөлөгчид бараалхав

УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд Хятадын төлөөлөгчид бараалхав

by Саруул Батболд
0 comments
УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны дэд дарга Луосан Жянцүнь бараалхлаа

Монгол, Хятадын парламент хоорондын байнгын уулзалтын механизмын зургаа дахь удаагийн уулзалтад оролцохоор Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд дарга Луосан Жянцүнь тэргүүтэй төлөөлөгчид 2025 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд бараалхлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан зочдыг Монгол Улсад тавтай морилохыг хүсэж, хоёр улсын хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагаа нь иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэхэд онцгой үүрэгтэйг онцлон тэмдэглэв. Тэрбээр Монгол Улсын Их Хурал хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хууль, эрх зүйн хүрээнд тууштай дэмжиж ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд дарга Луосан Жянцүнь хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахын төлөө буйгаа илэрхийлээд, Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Байнгын хороод болон Монгол-Хятадын парламентын бүлгүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага судлахад бүх талаар дэмжин ажиллана гэв.

Талууд уулзалтын үеэр хилийн боомтын дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүч, аялал жуулчлал, хөдөө аж ахуй зэрэг салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлаар санал солилцсон байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.