УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг 89.5 хувийн саналаар огцрууллаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Д.Амарбаясгаланг

Өнөөдөр УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг чөлөөлөх тухай хүсэлтийг хэлэлцлээ. Хуралдаанд 114 гишүүн ирцээ бүртгүүлж, хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулсан юм.

Хуралдаанд оролцсон гишүүдийн

  • 102 нь зөвшөөрч,
  • 89.5 хувийн саналаар УИХ-ын даргыг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэрийг баталлаа.

Урьдчилсан шийдвэр

Үүнээс өмнө Төрийн байгуулалтын байнгын хороо (ТББХ) өчигдөр буюу 2025 оны 10-р сарын 16-нд хуралдаж, Д.Амарбаясгаланг чөлөөлөх хүсэлтийг 100 хувийн саналаар дэмжсэн байна.

Ингэснээр Д.Амарбаясгалан УИХ-ын даргын албан тушаалаас албан ёсоор чөлөөлөгдөж, дараагийн УИХ-ын даргыг томилох асуудал ойрын хугацаанд хэлэлцэгдэх юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй