Хүүхдийн 100 орчимд болсон зодооны хэрэгт яллагдагчаар татагдан цагдан хоригдож байсан УИХ-ын гишүүн асан Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэлийг шүүх өнгөрсөн долоо хоногт суллах шийдвэр гаргасан байна.
Түүний өмгөөлөгчөөс цагдан хорих шийдвэрийг цуцлах хүсэлт гаргасны дараа, уг хэрэгт нэмэлт нотлох баримт цугларч, шинжилсний үндсэн дээр “цаашид хорих шаардлагагүй” гэж үзжээ.
Харин хэрэгт холбогдсон Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нартай холбоотойгоор шүүхэд шинэ хүсэлт ирээгүй байна. Мөн яллагдагч Говь ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Амарсайхан гадаадад байгаа бөгөөд эх орондоо ирмэгц цагдан хорихоор төлөвлөжээ.
Энэ хэрэг 2025 оны 7-р сарын 19-ний шөнө Хүүхдийн 100 орчимд болж, хохирогч Д.С-ийн биед халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэж үзэн, шүүх 7-р сарын 23-нд Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нарыг 30 хоногийн хугацаагаар цагдан хорьсон билээ.