Украин, Молдова хоёр Европын холбооны үүрэн сүлжээнд нэгдэж, гишүүнчлэлд ойртлоо

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
“Roam Like At Home”

Украин ба Молдова улсууд 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Европын Холбооны “Roam Like At Home” (RLAH) нэртэй үүрэн холбооны роумингийн нэгдсэн бүсэд албан ёсоор нэгдэхээр болжээ.

2017 онд хэрэгжиж эхэлсэн RLAH систем нь Европын Холбооны гишүүн орнуудын иргэдийг бүс нутгийнхаа хаана ч нэмэлт төлбөргүй утсаар ярих, зурвас илгээх, интернэт ашиглах боломжтой болгосон дэвшилтэт үйлчилгээ юм.

Энэхүү сүлжээнд одоогийн байдлаар Европын Холбоонд харьяалагддаггүй хэд хэдэн улс — Исланд, Лихтенштейн, Норвеги болон Их Британийн тодорхой операторууд аль хэдийнэ нэгдээд байгаа билээ.

Гишүүнчлэлийн эхний “дохио” юу?

Европын Холбоо анх удаа гишүүнээр элсэх хүсэлт гаргасан улс орнуудыг энэхүү нэгдсэн роумингийн системд уриалсан нь анхаарал татаж байна. RLAH-д нэгтгэх энэхүү шийдвэр нь Украин, Молдовын ЕХ-д элсэх үйл явцад нааштай дохио өгч байгааг шинжээчид онцолж байна.

Европын Холбооны гишүүн орнууд долдугаар сард уг шийдвэрийг албан ёсоор батлах санал хураалт явуулах бөгөөд батлагдвал нэгдлийн шилжилтийн үе шат эхэлнэ. Үүний үр дүнд Украин, Молдова хоёр улс Европын дотоодын нэгдсэн зах зээл, технологийн уялдаа холбоонд илүү гүнзгий холбогдох боломжтой болох юм.

Энэ алхам нь Европын Холбооны гишүүнчлэлд ойртох бодит ахиц гэж үзэж байгаа бөгөөд хоёр улсын хувьд стратегийн ач холбогдолтой алхам болно.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment