Лхагва гарагт Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын алба парламентын гишүүдэд Орос, Хойд Солонгосын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаарх шинэ мэдээллийг танилцууллаа.
Мэдээллийн дагуу Пхеньяны дэглэм Оросын нутаг дэвсгэрт 15,000 орчим цэрэг оруулсны 600 орчим нь амиа алдаж, 4000 гаруй цэрэг шархадсан байна.
Умард Солонгосын цэргийг Украины эсрэг байлдахаар Орос руу илгээсэн тухай хоёр тал хэдэн сарын турш нууцалж байсан ч өнгөрсөн бямба гарагт Москва, харин даваа гарагт Пхеньян анх удаа албан ёсоор хүлээн зөвшөөрсөн юм. Эдгээр цэргүүд ОХУ-ын Курск мужид байлдааны ажиллагаанд оролцсон нь батлагдсан.
Цэрэг, зэвсэг нийлүүлсний хариуд Пхеньяны дэглэм Оросоос дараах технологи, зэвсгийг хүлээн авсан.
Тагнуулын хиймэл дагуул хөөргөх систем
Дрон ба нисгэгчгүй онгоцны эсрэг цахилгаан соронзон долгионы зэвсэг
SA-22 “газар-агаар” ангиллын пуужин
Мөн хоёр улс эдийн засгийн дараах 14 салбарт хамтран ажиллахаар тохиролцов.
Оросын жуулчдыг хүлээн авах
Хойд Солонгосоос 15 мянган ажилчин илгээ
Эдийн засгийн хамтын ажиллагааны бусад төслүүд
5-р сарын 9-нд болох Орост болох Ялалтын баярт Ким Чен Ун оролцох магадлалыг Өмнөд Солонгосын тагнуулын алба маш бага гэж үнэлжээ. Үүнийг аюулгүй байдлын баталгаа хангалтгүй гэж тайлбарлав.