Сүүлийн өдрүүдэд цахим орчинд хүчээ авч буй “улаан шугам” бүхий зураг, контентуудын ард БНСУ-ын шинэ фэнтези төрлийн олон ангит кино “S Line” хэмээх цуврал нуугдаж байна. Тус цувралд бэлгийн харилцаанд орсон хүмүүсийн хооронд улаан шугам үүсч харагддаг бөгөөд энэ нь тухайн хүний өнгөрсөн амьдралыг илчилдэг сонирхолтой өгүүлэмжийг агуулдаг. 2025 оны долдугаар сарын 11-нээс эхлэн эхний хоёр анги нь цацагдсан бөгөөд цувралтай холбоотой дараах есөн баримтыг хүргэж байна.
“S Line” бол хүмүүсийн дотоод харилцаа, бэлгийн түүхийг тусгай хараагаар илчилдэг фэнтези уран бүтээл. Уг онцгой чадварыг зөвхөн цөөн хэдэн хүн олж хардаг бөгөөд энэхүү ер бусын өгүүлэмж нь үзэгчдийн анхаарлыг ихээхэн татаж байна.
Гол дүрийн жүжигчид болон тэдний дүрүүд:
Han Ji-wook (Lee Soo-hyuk) — хэргийг мөрддөг мөрдөгч
Shin Hyun-heup (Arin) — улаан шугамыг харах төрөлхийн чадвартай охин
Lee Gyu-jin (Lee Da-hee) — ахлах сургуулийн багш бөгөөд ямар ч улаан шугамгүй харагддаг нууцлаг эмэгтэй
“S Line” нь 2011–2012 онд Naver платформ дээр нийтлэгдэж байсан адил нэртэй алдарт webtoon-оос сэдэвлэгдсэн бөгөөд кино зохиолын хувилбарыг зохиолч Jooyoung Ahn бичжээ. Webtoon-ий зохиогч нь Kkomabi юм.
2025 онд зохион байгуулагдсан 8 дахь удаагийн CANNESERIES фестивальд “S Line” бүтээл “Шилдэг хөгжмийн зохиол” шагналын эзэн болжээ. Энэхүү шагнал нь Park Ye-ni-гийн “Between The Lines” хөгжмийн ачаар хүртсэн хүндтэй үнэлгээ юм.
2025 оны 7-р сарын 11-нд Wavve платформ дээр анх удаа цацагдсан. Цуврал нь нийт 6 ангитай. Эхний хоёр анги 7-р сарын 11-нд, гурав, дөрөвдүгээр анги 7-р сарын 18-нд, сүүлийн хоёр анги 7-р сарын 25-нд цацагдах товтой.
Сэдвийн хувьд “taboo” буюу нийгэмд нээлттэй ярихад төвөгтэй, хувийн орон зайтай холбоотой асуудлуудыг хөнддөг. Орчин үеийн хиймэл оюун ухаан, “cancel culture” зэрэг үзэгдэлтэй уялдуулан хүний харилцааны ил тод байдал, ёс суртахууны хариуцлагын талаар бодлогошруулах утга агуулсан.
Цацагдсан даруйдаа дотоодын төдийгүй олон улсын үзэгчдийн анхаарлыг татаж, Netflix платформоор дамжин дэлхий даяар түгэн дэлгэрч байна. Үзэгчдийн сэтгэлзүйд гүн нөлөө үзүүлж, уран сайхны шийдлээрээ өндрөөр үнэлэгдэж байна.
Нэг анги ойролцоогоор 50 минут үргэлжилдэг бөгөөд нийт 6 анги бүхий цуврал юм. Бүх анги богино хугацаанд цацагдаж, түүхэн нээлттэй төстэй богино форматтай сериалын жишиг үзүүлж байна.
Цувралын уран бүтээлчдийн баг дараах бүрэлдэхүүнтэй:
Найруулагч — Ahn Jooyoung
Кино зохиолч — Jooyoung Ahn
Webtoon зохиолч — Kkomabi
Хөгжим — Park Ye-ni (“Between The Lines”)
“S Line” бол хүний өнгөрсөн амьдралыг үл нууцлах хүчтэй концепц, үзэгчдийн дотоод ухамсар, сэтгэл зүйг гүн гүнзгий өдөөсөн бүтээл болоод байна.