2025 оны галлагааны улирал эхэлснээс хойш Улаанбаатар хотын агаарын чанар мэдэгдэхүйц сайжирч, Азийн хэмжээнд дөрөвдүгээр байрт бичигдсэн талаар мэргэжлийн байгууллагууд мэдээллээ.
Өнөөдөр өглөөний 10:00 цагийн байдлаар Улаанбаатар хотын агаарын чанарын индексийн үзүүлэлтүүд дараах байдалтай байна.
- SO₂ (хүхрийн хий): 3–23 — цэвэр
- NO₂ (азотын исэл): 10–53 — хэвийн
- PM2.5 тоосонцор: 11–171 — бага бохирдолтой
- PM10 тоосонцор: 22–165 — бага бохирдолтой
- CO (нүүрстөрөгчийн дутуу исэл): 6–35 — цэвэр
Агаарын чанарын индексийн хувьд Баянхошуу, Хайлааст, Дамбадаржаа, МҮОНРТ, Монгол газар, Яармаг орчимд “бага бохирдолтой” түвшинд, Шархад, Мишээл экспо, Богд хааны ордон музейн орчимд “цэвэр” түвшинд бүртгэгджээ. Бусад дүүрэг, бүсүүдийн үзүүлэлт “хэвийн” түвшинд байгаа аж.

Мэргэжлийн байгууллагуудын мэдээлснээр, галлагааны улирал эхэлсэн ч агаарын бохирдол буурч буй нь сайжруулсан шахмал түлшний хэрэглээ, дулааны хангамжийн сайжруулалт, утааны хяналт, хяналтын системийн үр дүнтэй холбоотой гэж үзэж байна.