Home ЭДИЙН ЗАСАГ Улаанбаатар хот 10 шинэ автобус худалдан авч, 3 тэрбум гаруй төгрөг зарцуулжээ

Улаанбаатар хот 10 шинэ автобус худалдан авч, 3 тэрбум гаруй төгрөг зарцуулжээ

by Уянга Эрдэнэбилэг
2 comments
автобусыг

Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах зорилгоор Улаанбаатар хот БНХАУ-ын “Yutong Bus” компанийн үйлдвэрээс 10 шинэ автобус худалдан авч байгаа талаар мэдээлж байна. Эдгээр автобусын нийт өртөг нь татвар нэмэгдээгүй тооцоогоор гурван тэрбум төгрөгөөс давж байгаа бөгөөд эцсийн дүн татвар болон бусад зардлаас шалтгаалан тодорхой болно гэдгийг Нийтийн Тээврийн Бодлогын Газрын захиргаа, удирдлагын хэлтсийн дарга З.Цэвээндорж тайлбарлалаа.

Тэрбээр “Yutong Bus компанийн үйлдвэрээс 10 автобусыг Нийтийн Тээврийг Хөгжүүлэх Санд төвлөрсөн орлогоос ойролцоогоор нийт гурван тэрбум гаруй төгрөгөөр авч байгаа. Татварууд нэмэгдэж, эцсийн дүн тодорхой гарна” хэмээн тодотгосон юм.

Тус сангийн үйл ажиллагаа, хөрөнгийн эх үүсвэрийн талаар З.Цэвээндорж дараах тайлбарыг өгсөн. “2023 онд улс болон нийслэлийн хөрөнгө оруулалтаар худалдан авсан 600 автобусны зардал, элэгдэл хорогдлын шимтгэл, мөн 2009 онд нийлүүлэгдсэн 400 автобусны тодорхой төлбөрүүд, одоо ашиглагдаж буй автобуснуудын зар сурталчилгааны орлого зэрэг нь бүгд Нийтийн Тээврийг Хөгжүүлэх Санд төвлөрч байгаа. Төвлөрсөн санхүүжилтийн хүрээнд 2024 онд “Yutong Bus” компанийн 31 ширхэг угсраа автобусыг худалдан авч, нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглаж эхэлсэн.”

Энэ жил дахин 10 автобус худалдан авах бөгөөд тэдгээрийг Улаанбаатар орчмын Багахангай, Багануур дүүргүүд болон “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлд явуулах бэлтгэл ажлыг хангаж буйг мөн онцолсон юм.

Нийтийн тээврийн салбарыг зөвхөн тээврийн хэрэгслээр шинэчлэх бус, чиглэлийн тээврийн тусгай эгнээ, зогсоолуудыг байгуулах, ажилтан, албан хаагчдын мэргэжлийн чадавхыг дээшлүүлэх сургалт, судалгааны бага хурлуудыг зохион байгуулах зардлыг ч мөн Нийтийн Тээврийг Хөгжүүлэх Сангаас гаргах эрх зүйн зохицуулалттай гэж тайлбарлалаа.

Анх 2015 онд байгуулсан уг сан нь эхэндээ сангийн хөрөнгийг зарцуулах эрх зүйн зохицуулалтгүйн улмаас идэвхтэй үйл ажиллагаа явуулж чадаагүй. Харин 2023 онд батлагдсан “Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах” тухай хууль хэрэгжиж эхэлснээр тус сангийн хөрөнгийг албан ёсоор ашиглах нөхцөл бүрдсэн байна.

You may also like

2 comments

Даритай 4 сар 22, 2025 - 9:44 am

Тээврээ шинэчилж байгаа нь сайн ч 10 автобусны 3 тэрбум гэхээр арай л дэндүү сонсогдож байна. Ийм зардлуудыг ил тод болгомоор байна

Reply
Турджан 4 сар 22, 2025 - 11:54 am

Эцэст нь нийтийн тээврийг сайжруулах талаар ямар нэгэн зүйл хийж байна. Эдгээр автобуснууд үнэхээр тав тухыг нэмэгдүүлж, түгжрэлийг бууруулна гэж найдаж байна.

Reply

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.