2025 оны 7-р сарын байдлаар улсын инфляцын түвшин 8.1% болж, үнийн өсөлтийн 2.1 нэгж хувь нь импортын барааны өртөг нэмэгдсэнтэй холбоотой байна.
Махны үнийн хувьд өмнөх оны мөн үеэс 11.3% өссөн бөгөөд үүнд:
- Үхрийн мах 15.1%
- Хонь, ямааны мах 9.4% өссөн нь гол нөлөө үзүүлжээ.
Улаанбаатар хотод үхрийн цул махны 1 кг-ын дундаж үнэ:
- 2025.VII сар – 24,586₮
- 2024.VII сар-аас +19.2%
- 2023.VII сар-аас +13.4% өссөн байна.
Нийслэлийн инфляц 2024 оны 7-р сард 4.4% байсан бол энэ оны 7-р сард 9.3% болж, өсөлт нь 4.9 нэгж хувиар нэмэгджээ. Үүнд бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 1.5 нэгж хувь, мах болон хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 6.5 нэгж хувиар нөлөөлсөн байна.