Table of Contents
2025 онд нийслэлийн төвлөрсөн дулаан хангамжийн системийг өргөтгөж, шинэчлэх ажил идэвхтэй хийгдэхээр төлөвлөгдөөд байна. “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн мэдээлснээр нийт 23 байршилд 14 км урттай, Ф300–800 мм голчтой дулааны шугам, тоноглол шинэчлэх, шинээр угсрах ажлыг хийнэ.
Шинэчлэл, хөрөнгө оруулалтын бүтэц:
- “УБДС” ТӨХК – 6 байршил
- Дэлхийн банк – 8 байршил
- Европын Сэргээн босголт хөгжлийн банк – 1 байршил
- Нийслэлийн төсөв – 5 байршил
- Улсын төсөв – 4 байршил
Онцлох шинэчлэл:
11е магистралийн ДХ1113–ДХ1118 цэгийн хооронд байрлах Ф800 мм-ийн 197 метр хос шугам 2025 онд шинэчлэгдэх бөгөөд энэ нь 1986 онд ашиглалтад орсон, олон удаагийн эвдрэлтэй хэсэг юм. Металл бүтэц нь цаашид ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан тул бүрэн шинэчилж, дулаан тасрах эрсдэлээс сэргийлэх зорилготой.
Шинэчлэгдэх 23 байршил:
- 11е магистраль – ДХ1113-ДХ1118, 197 м, Ф800 мм
- 12б магистраль – ДХ1227-ДХ1229, 128 м, Ф700 мм
- 12б магистраль – ДХ1229-ДХ1233, 245 м, Ф700 мм
- 11д-6а холбоос – ДХ611-ДХ1186, 30 м, Ф500 мм
- 9ж магистраль – ДХ9107-ДХ9109, 101 м, Ф300 мм
- 5ж магистраль – ДХ5168-д дулааны худаг шинээр
- Нарлаг төвөөс Бичил 6-р хороолол – шинэ шугам
- И-мартын урд талаас ДДТ№95 – 0.6 км, Ф400 мм
- 2д магистраль – ДХ264-ДХ269, 0.282 км, Ф250→Ф400 мм
- 1а магистраль – нийт 0.73 км, Ф400 мм, хүйтэн усны хамт
- Зайсан орчмын шугам – ДХ110-ДХ110-17, Ф400→Ф600 мм
- Зайсан толгой орчим – шинэ шугам, Ф400 мм
- 2А магистраль – ДХ212-ДХ215, Ф350→Ф500 мм
- Насос станц №3 – хувьсах хурдны насосоор шинэчлэх
- СХД 2,20-р хороо – Толгойт дахин төлөвлөлт
- 3в магистраль – ДХ327-ДХ338, Ф500 мм
- ДЦС4–Яармаг – 1256 м ф600, 187 м ф700
- Насос станц №9 – даралт нэмэх шинэчлэл
- Цэргийн хотхон “А”, “Б” блок – шинэ шугам
- 9б магистраль – ДХ935-ДХ935-9, Ф300→Ф400/500 мм
- 9а,б магистраль – ДХ935-9-ДХ935-19, Ф300→Ф400 мм
- “Залуус-1” хороолол – гадна шугам угсралт
- Насос станц №7 – NSL-300-415 насос 3ш шинэчилнэ
Ашиг тус:
Эдгээр шинэчлэл нь:
- Гэнэтийн эвдрэл, ослоос урьдчилан сэргийлэх
- Дулаан хангамжийн найдвартай байдал, тогтвортой ажиллагааг хангах
- Энергийн алдагдлыг бууруулах, зардал хэмнэхэд чухал нөлөө үзүүлнэ.