Улаанбаатар хотын хог цэвэрлэгээнд зориулсан 10 ширхэг CAT бага оврын ачигч хүлээн авлаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Улаанбаатар хотын хог цэвэрлэгээнд зориулсан 10 ширхэг CAT бага оврын ачигч хүлээн авлаа

2025 оны 7-р сарын 25 — Улаанбаатар хотын нийтийн үйлчилгээний аж ахуйд зориулсан парк шинэчлэлийн хүрээнд хог цэвэрлэгээний зориулалт бүхий олон үйлдэлтэй 10 ширхэг CAT бага оврын ачигч машин өнөөдөр албан ёсоор хүлээн авлаа.

Эдгээр машин нь 2025 онд Энэтхэг улсад үйлдвэрлэгдсэн бөгөөд нийслэлийн төсвийн хөрөнгөөр худалдан авсан байна. Тоног төхөөрөмжийг “Барловорлд Монголия” ХХК нийлүүлжээ.

Нийслэлийн парк шинэчлэл эрчимжиж байна

Энэ онд нийслэлийн төсвийн хүрээнд нийт 301 ширхэг тусгай зориулалтын машин, механизм, тоног төхөөрөмж-өөр нийтийн аж ахуйн салбарын парк шинэчлэл хийгдэхээр төлөвлөгдсөн. Үүний хүрээнд өмнөх саруудад 66 техник хүлээн аваад байсан бол өнөөдөр тав дахь ээлжийн шинэ техникүүдийн нэг хэсэг болох энэхүү CAT ачигч машинуудыг ашиглалтад оруулсан нь томоохон ахиц болж байна.

Олон үйлдэлтэй ачигчийн үүрэг, ач холбогдол

Шинэ техникүүд нь бага оврын хэдий ч олон төрлийн ажил гүйцэтгэх боломжтой бөгөөд хог тээвэр, зам талбайн цэвэрлэгээ, барилга байгууламжийн орчны үйлчилгээнд ашиглагдах юм.

Гадаад, дотоодын байгууллагууд хамтран ажиллаж байна

Нийслэлд шаардлагатай тусгай зориулалтын техникийг дотоод болон гадаадын нийт долоон аж ахуйн нэгж нийлүүлж байгаа бөгөөд шинэ техникүүдийг хотын ажил үйлчилгээний чанарыг дээшлүүлэхэд шууд нөлөөлнө гэж албаны эх сурвалжууд онцолжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment