“Улаанбаатар марафон”-ы 21 км замыг баталлаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Улаанбаатар марафон

Олон улсын “Улаанбаатар марафон” уралдаан 58 хоногийн дараа буюу ирэх тавдугаар сарын 23-ны бямба гарагт зохион байгуулагдахаар товлогдож, оролцогчид ялагчдаа тодруулахад бэлэн болж байна. Энэ жилийн гүйлтийн бэлтгэл ажлын хүрээнд үндсэн маршрутуудыг албан ёсоор баталжээ.

Нийслэлийн биеийн тамир, спортын газраас 42 км 195м болон 21 км 095м зайн гүйлтийн чиглэлийг батлахдаа Азийн хөнгөн атлетикийн холбооны мэргэжилтнийг оролцуулсан байна. Батлагдсан маршрут нь олон улсын стандартад нийцсэнээс гадна нийслэлийн төвийн гол гудамж, өргөн чөлөөг хамарч байгаагаараа онцлог юм.

21 км 095м зайн гүйлтийн маршрут дараах чиглэлээр явагдана:

  • Төв талбайгаас гараа
  • Зүүн дөрвөн зам
  • “Нарантуул” худалдааны төв
  • Амгалан өртөө
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр дамжин бариа

Зохион байгуулагчдын мэдээлснээр энэ удаагийн маршрут нь өнгөрсөн жилийнхтэй ижил бөгөөд гүйгчдэд илүү тохиромжтой нөхцөл бүрдүүлсэн хэвээр байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй