Table of Contents
Монголын Урлагийн Зөвлөлөөс жил бүр зохион байгуулдаг “Улаанбаатар” олон улсын кино наадам (УБОУКН) 2025 оны 10-р сарын 8-15-нд 17 дахь удаагаа болох гэж байна. Энэ удаагийн наадамд дэлхий дахинд нэр хүндтэй Канн, Берлин, Торонто, Сандэнс зэрэг кино наадмаас шагнал хүртсэн, албан ёсны хөтөлбөрт багтсан бүтээлүүдийг Монголын үзэгчдэд толилуулах юм.
Энэ жилийн хөтөлбөрт нээлтийн үзвэрээс гадна “Хангарди” монгол киноны уралдаант хэсэг, “Үзэхийн хязгаар” сонгодог бүтээлүүдийн үзвэр, олон улсын кино үзвэр, хүүхэд залуусын боловсролд чиглэсэн “Залуу үзэгч” хөтөлбөр болон кино уран бүтээлчдийн мэргэжлийн чадавхыг нэмэгдүүлэх “Industry Day” зэрэг олон талт үйл ажиллагаа багтжээ.

Монгол кино хэсэг
- Б.Энхбаяр – “Шувуулахуй” (Falconry)
- Ж.Сэнгэдорж – “Чимээгүй хотын жолооч” (Silent city driver)
- Р.Эрхэмбүрэн – “Гурав дахь цохилт” (The Third punch)
- Б.Батдэлгэр – “Татар” (Tatar)
“Үзэхийн хязгаар” хэсэг
Монголын кино урлагийн 90 жилийн ойд зориулан Хөдөлмөрийн баатар, найруулагч Г.Жигжидсүрэнгийн бүтээлүүдийг дахин дэлгэцнээ:
- “Анхны алхам” (1970)
- “Хүний амь” (1976)
Олон улсын кино үзвэр
- Жафар Панахи – “Энгийн нэгэн осол” (Иран, Франц, Люксембург)
- Масча Шилински – “Ойчих чимээ” (Герман)
- Клебер Мендонса Фильо – “Нууц агент” (Бразил, Франц, Герман, Нидерланд)
- Иоахим Триер – “Дотносол” (Норвеги, Франц, Дани, Герман)
- Би Ган – “Сэхээрэл” (Хятад)
- Хлинур Палмасон – “Хайр үлдэнэ” (Исланд, Дани, Швед, Франц)
- Жанике Аскевольд – “Ганц бие ээж” (Норвеги, Латви, Литва, Дани, Финлянд)
- Маура Дельперо – “Вермилион тосгон” (Итали, Франц, Бельги)
- Чие Хаякава – “Ренуар” (Япон, Франц, Сингапур, Филиппин, Индонез, Катар)
- Полин Локес – “Нино” (Франц)
“Залуу үзэгч” хөтөлбөр
- Балинт Симлер – “Сургамж” (Унгар)
- Сауле Блювайте – “Токсик” (Литва)
- Нео Сора – “Аз жаргалтай төгсгөл” (Япон, АНУ, Сингапур, Их Британи)
- Юхо Куосманен – “Дуугүй трилоги” (Финлянд)
Баримтат кино хэсэг
- Касимир Бёржесс – “Төмөр өвөл” (Австрали, Монгол)
- Симона Каноника – “Амьсгалын дуу” (Швейцарь, Итали)
- Давид Бим – “Өрнө зүгт, Сапатад” (Куба, Испани)
1 comment
Монголд ийм хэмжээний кино наадам болж байгаад баяртай байна