Улаанбаатарт автомашингүй өдөр: 9-р сарын 13-нд зам хаагдана

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Улаанбаатарт автомашингүй өдөр: 9-р сарын 13-нд зам хаагдана

Нийслэлийн Эрүүл Мэндийн Газраас (НЭМГ) мэдээлснээр, Улаанбаатар хотод “Автомашингүй өдөр-2025” арга хэмжээг 2025 оны 9-р сарын 13-ны Бямба гарагт зохион байгуулна. Энэ жил 13 дахь удаагаа болох уг арга хэмжээ өглөөний 07:00 цагаас оройн 18:00 цаг хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд Сүхбаатарын талбайд иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ, зөвлөгөө өгөх үйл ажиллагаа явагдана.

Автомашингүй өдрөөр хаагдах гудамж, замууд:

  • Сүхбаатарын талбай (Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж)
  • Сөүлийн гудамж, Чоймболын гудамж
  • Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар
  • Жуулчны гудамж, Баруун сэлбийн гудамж, Төмөрчний гудамж
  • Гэсэр сүмийн уулзвар, Самбуугийн гудамж, Анкарагийн гудамж
  • Бага тойруу, Бээжингийн гудамж, Залуучуудын гудамж
  • Сансарын туслах замаар Энхтайваны өргөн чөлөөний Зүүн дөрвөн замын уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар, Чагдаржавын гудамж
  • С.Зоригийн гудамж, Элчингийн гудамж, Олимпын гудамж, Гэндэнгийн гудамж, Д.Чойдогийн гудамж, С.Жамъяан гүний гудамж
  • Чингисийн өргөн чөлөөний Монголын хүүхдийн ордны уулзвараас Монгол шуудангийн уулзвар хүртэлх замууд

Эдгээр замуудын авто машины хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлахыг НЭМГ-аас анхааруулжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй