Table of Contents
“Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төсөл”-ийн хүрээнд 2025–2027 оны хооронд хоногт 250 м³ лаг шатаах хүчин чадалтай үйлдвэр барихаар төлөвлөжээ. Уг үйлдвэрийг Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламжийн урд хэсэгт байгуулах бөгөөд ахуйн болон үйлдвэрийн лагийг усгүйжүүлэн хатаасны дараа шатааж устгах замаар агаар, хөрс, усны бохирдлыг бууруулах зорилготой.
Үйлдвэрийн үндсэн үзүүлэлтүүд:
- Хоногт хатаах лагийн хэмжээ: 250 м³
- Хоногт үүсэх үнсний хэмжээ: 5–6 м³
- Нийт лагийн хаягдмал нөөц: 843,200 м³
- Хоногт гарах лаг (хүндийн жингээр): 238 тонн
- Нийт талбай: ~40,000 м²
- Хөрөнгө оруулалтын хэмжээ: 139.8 сая ам.доллар
- Санхүүжилтийн нөхцөл: нээлттэй
- Сонгон шалгаруулалт: 2026 он
- Бүтээн байгуулалтын үе шат: 2027–2032 он
Лаг боловсруулах, шатаах үе шат:
- Лагийн усгүйжүүлэлт
- Шинэ цэвэрлэх байгууламжаас гарсан лагийг гүн боловсруулалт хийж шатаахад бэлдэнэ.
- Хуучин лагийг мөн урьдчилан шүүж, хатаах замаар боловсруулах.
- Шатаах систем
- Нэгдмэл шингэн давхаргатай шатаах зуух ашиглана.
- Шаталтын утаа нь уурын зуух руу чиглэж, уурын турбинд эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглагдана.
- Үүссэн нам даралтын уурыг лаг хатаах дулааны эх үүсвэр болгон ашиглана.
- Утаа цэвэршүүлэх технологи
- SNCR систем (зуухны доторх NOx багасгагч)
- Цахилгаан тунадас үүсгэгч
- Хагас хуурай хүчилгүйжүүлэх, идэвхжүүлсэн нүүрс шахах, нойтон хүчилгүйжүүлэх
- Шүүлтүүр болон утаа шүүгч сэнс
- Энэ цогц цэвэршүүлэлтийн дараа агаар бохирдуулагч ялгарлыг бууруулан яндангаар гадагшлуулна.
- Үнсний дахин ашиглалт
- Шатаалтын үлдэгдэл үнсийг аюулгүй булах эсвэл барилгын материал болгон дахин ашиглана.
Төслийн онцлог:
- Ариутгах татуургын лаг, үнэрийг хамтад нь боловсруулах боломжтой.
- Шатаах систем нь өргөн хүрээний материалын шинж чанарт дасан зохицох чадвартай.
- Агаарын бохирдлын хяналтыг хангах дэвшилтэт технологи бүхий шүүлтүүр, боловсруулах шугамтай.
- Нүүрстөрөгчийн хий бага ялгаруулдаг, байгальд ээлтэй технологи ашиглана.