Улаанбаатарт явган хүний зам шинэчлэлийн ажил 55 хувьтай үргэлжилж байна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Өнөөдрийн байдлаар 102.000 м.кв явган хүний замыг шинэчлээд байна

Нийслэлийн хэмжээнд энэ онд нийт 167 мянган м.кв явган хүний зам, талбайг шинэчлэх төлөвлөгөө хэрэгжиж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 102 мянган м.кв талбайд шинэчлэл хийж, ажил 55 хувийн гүйцэтгэлтэй явж байна.

Энэ хүрээнд НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан СХД-ийн 15 дугаар хороо, Хархорин захын орчимд явж ажлын явцыг шалгажээ.

Шинэчлэлийн ажлын явц

Улаанбаатар хотод нийт 13 байршилд 12 аж ахуйн нэгж ажиллаж байгаа бөгөөд тэдгээрээс 3 нь ажлаа дуусгаж, улсын комисст хүлээлгэн өгсөн байна. Харин үлдсэн 10 байршилд ажил үргэлжилж байгаа бөгөөд Их, Бага тойруугийн явган замын шинэчлэл харьцангуй удаашралтай байгааг албаныхан онцоллоо.

Хархорин захын ойролцоох явган хүний замын ажил 86 хувьтай бөгөөд гүйцэтгэгчээр “Бадрах инженеринг” компани ажиллаж байна. Тус компани 16 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа бөгөөд ирэх сарын 15-нд шинэчлэлийг бүрэн дуусгахаар төлөвлөжээ.

Анхааруулга өгсөн компаниуд

Албаныхан энэ үеэр “Бадрах инженеринг”, “Төрөлх мөрөн”, “Тасо” ХХК зэрэг гүйцэтгэгчдэд хариуцсан замаа чанартай, хугацаанд нь дуусгах талаар тодорхой анхааруулга өгсөн байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй