Улаанбаатарын хөрс 10-р сарын сүүлээр хөлдөж эхэлнэ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Улаанбаатар хотод 10 дугаар сарын сүүлээр хөрс 20 см гүнд хөлдөж эхэлнэ гэж тооцоолжээ

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс гаргасан тооцооллоор хөрсний хөлдөлтийн гүн, хугацааг урьдчилан таамагласан байна.

Хөрсний хөлдөлтийн бүс нутгийн онцлог

  • 11 дүгээр сарын эхээр хөлдөх нутаг:
    Өмнөговь, Дорноговь, Дорнод, Сүхбаатарын ихэнх хэсэг, мөн Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дархан, Сэлэнгэ, Дундговийн зарим хэсгээр хөрс 20 см гүнд хөлдөж эхлэхээр тооцоолжээ.
  • 10 дугаар сарын сүүлээр хөлдөх нутаг:
    Увс, Говьсүмбэр, Хэнтийн ихэнх нутагт хөрсний хөлдөлт эхлэх төлөвтэй байна.
  • 10 дугаар сарын дунд арав хоногт хөлдөх нутаг:
    Баян-Өлгий, Ховд, Завхан, Хөвсгөл, Архангай, Орхон, Булган, Төв аймгийн ихэнх хэсэг болон нийслэл Улаанбаатарт хөрс 20 см гүнд хөлдөж эхлэхийг тооцоолжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй