Home Эрүүл мэнд Улаанбурхан өвчний 73 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдвар 1,964 хүрэв

Улаанбурхан өвчний 73 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдвар 1,964 хүрэв

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
улаанбурхан

Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-өөс улаанбурхан өвчний тархалтын нөхцөл байдлыг мэдээллээ. Сүүлийн 24 цагийн байдлаар 73 шинэ тохиолдол шинээр бүртгэгдэж, өвчний нийт батлагдсан тохиолдол 1,964-т хүрсэн талаар ХӨСҮТ-ийн нэгжийн дарга Н.Сувдмаа мэдээлэв.

Өвчлөлийн дийлэнх нь 10-14 насныхан дунд тархаж байгаа бөгөөд нийт 1,390 хүн эмчлэгдэж, хяналтаас гарсан байна. Харин эмнэлэгт одоогоор 21 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол сүүлийн 24 цагт 24 хүн эмчлүүлээд гарчээ.

Улаанбаатар хотод өвчлөл өндөр хэвээр байгаагаас гадна Архангай, Баянхонгор, Булган, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгуудад лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдсэн байна. Эдгээр аймгуудад нийтдээ хөнгөн хэлбэрийн 34, дунд зэргийн 271, хүнд хэлбэрийн 23 тохиолдол бүртгэгдээд байгаа аж.

Эмнэл зүйн хувьд бүх тохиолдлыг эрэмбэлэн ангилж, тусгай баг ажиллаж байгаа бөгөөд ХӨСҮТ болон Эрүүл мэндийн яамны эмнэл зүйн зөвлөх баг тохиолдол бүрийг нарийвчлан хянаж, шаардлагатай зөвлөгөө, арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлж байна.

Н.Сувдмаа даргын онцолсноор улаанбурхан өвчин нь бага насныханд хүндэрч, хүндрэл дагуулж болзошгүй тул хүүхдүүдээ дархлаажуулалтад хамруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг нэн тэргүүнд авах шаардлагатайг санууллаа.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.