Улсын арслан Б.Орхонбаяр БНСУ-д фэнүүдтэйгээ уулзаж буй тул “Чингис хаан цом”-д барилдахгүй

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Б.Орхонбаярт

Их эзэн Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийн хүрээнд зохион байгуулагдах Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн “ЧИНГИС ХААН ЦОМ”-ын барилдаан өнөөдөр, арваннэгдүгээр сарын 21-ний баасан гарагт 12:00 цагаас Монгол бөхийн өргөөнд эхэлнэ. Уг барилдаанд олон бөх урьдчилан бүртгүүлээд байсан бөгөөд том цолтнуудаас хэний хэн зодоглох нь бөх сонирхогчдын анхаарлын төвд байлаа.

Гэвч Урьдчилсан бүртгэлд зодоглохоор нэр нь байсан Улсын арслан Б.Орхонбаяр энэ удаагийн барилдаанд дэвжээнд гарахгүй нь тодорхой болжээ. Тэрбээр одоогоор БНСУ-д очиж, өөрийн фэн клубийн гишүүдтэй уулзалт, соёлын арга хэмжээ хийж байгаа бөгөөд Австралийн тамирчин Эдди, БНСУ-ын тамирчин Амоти нартай хамтран контент бэлтгэж, видео бичлэгүүдийг цахим орчинд тогтмол байршуулж байна.

Ийнхүү Б.Орхонбаяр шүтэн бишрэгчидтэйгээ гадаадад уулзаж, үндэсний бөхийн үнэ цэнэ, монгол соёлыг сурталчлах ажлаар завгүй яваа тул энэ жилийн “Чингис хаан цом”-ын дэвжээнд хүчээ үзэх боломжгүй боллоо. Харин үлдсэн аварга, арслан, харцага, заануудын дундаас шинэ эзэн тодрох бөгөөд аль бөх цомыг өргөхийг бөх сонирхогчид тэсэн ядан хүлээж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй