9
Table of Contents
Монгол Улсын арслан Б.Орхонбаярын дотны найз, хүчирхэг тамирчин Эдди Жо Уильямс (Eddie Jo Williams)-ийн талаарх зарим онцлох мэдээллийг доор хүргэж байна.
Хүч Чадал ба Спортын Амжилтууд
- Нэр: Түүнийг Эдди Жо Уильямс гэдэг.
- Төрсөн Он: 1990 оны зургадугаар сарын 30-нд төрсөн. Тэрээр одоогоор 35 настай.
- Гарал Үүсэл: Уильямс Өмнөд Австралийн Самоа улсад төрсөн. Хожим нь тэрээр регби тоглохоор Австрали руу нүүжээ.
- Австралийн Хүчтэй Хүн: Тэрээр 2017 болон 2018 онд Австралийн хамгийн хүчтэй хүнээр хоёр удаа шалгарсан.
- Дэлхийн Хүчтэй Хүн: Тэрээр Дэлхийн хамгийн хүчтэй хүн тэмцээнд дөрвөн удаа (2019, 2023, 2024, 2025) оролцож байсан.
- Дээд Амжилт: 2025 онд анх удаа «Дэлхийн хамгийн хүчтэй хүн» тэмцээний финалд шалгарсан бөгөөд 10-р байр эзэлсэн. Мөн тэрээр «Hercules Hold» төрөлд дэлхийн дээд амжилтыг тогтоож, 350 фунт жинтэй хоёр баганыг 1 минут 22 секундын турш барьсан.
- Биеийн Хэмжээ: Түүний биеийн өндөр 193 см, биеийн жин 190 кг.
Урлаг ба Олны Танил
- Олон Талт Авьяас: Тэр бол зөвхөн тамирчин төдийгүй, дуучин, бүжигчин, жүжигчин юм.
- Реалити Шоу: Тэрээр 2019 оны 10 дугаар сард «Australia’s Got Talent», «America’s Got Talent: Champions 2» зэрэг шоунд оролцож байсан.
- Алдар Нэр: Өмнөд Солонгосын Physical: Asia реалити шоунд оролцсоноор түүний нэр алдар улам өсөж байгаа.
Гэр Бүл ба Сайн Үйлс
- Бэлтгэлийн Хуваарь: Эдди Уильямс хагас цагаар хүчний бэлтгэл хийдэг. Үлдсэн цагаа аутизмтай хүүхдүүдийн төлөө сайн дурын ажилд зориулдаг.
- Гэр Бүл: Тэрээр эхнэр, хоёр хүү, нэг охины хамт амьдардаг.
- Охины Тухай: Түүний охин дауны синдромтой төрсөн. Энэ тухайгаа тэрээр: «Миний бага охин Айла дауны синдромтой. Бурхан тэнгэр биднийг ивээж дауны синдромтой охин илгээсэн юм. Түүнийг хайрлаж чадна гэж бурхан бидэнд итгэсэнд талархаж явдаг» хэмээн ярьжээ.
- Хувийн Заав: Түүнийг хүмүүс гаднаа ширүүн харагддаг ч, эелдэг, сайхан сэтгэлтэй, зөөлөн хүн гэж үнэлдэг.