Home Спорт Улсын арслан Э.Оюунболдын чансаа 272 байраар урагшилжээ

Улсын арслан Э.Оюунболдын чансаа 272 байраар урагшилжээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Э.Оюунболдын

Үндэсний бөхийн холбоо өнгөрсөн намраас хойш томоохон барилдаануудын амжилтаар бөхчүүдэд чансааны оноо олгож байгаа. Энэ чансааг одоогоор улсын аварга О.Хангай тэргүүлж байгаа бөгөөд улсын начин Э.Батмагнай, улсын заан Б.Бат-Өлзий, М.Лхагвагэрэл болон аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр нар үзүүрлэж байна.

Э.Оюунболд улсын арслангийн хэмжээнд барилдаж байсан эрхээ дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн барилдаанаар дахин сэргээж, 2023 оны гуравдугаар сараас хойш заалнаа анх удаа зодоглосон билээ. Тэрбээр сумын манлай заан Б.Ган-Эрдэнэийг нэг давж, анх удаа чансаанд орсон юм. Эхэндээ тэр 413-р байрт эрэмблэгдсэн байсан.

Одоо улсын арслан Э.Оюунболд Бөхийн өргөөнд болсон сүүлийн таван барилдаанд дараалан оролцсон бөгөөд бямба, ням гарагийн барилдаануудад дараалан Их шөвөгт шалгарсан байна. Түүний хувьд заалнаа найм түрүүлж, ес үзүүрлэж, 15 удаа Их шөвөгт шалгарчээ.

Э.Оюунболдын чансаа сүүлийн таван барилдааны дараа 272 байраар урагшилж, одоогоор тэр 141-р байрт бичигдэж байна.

You may also like

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.