Улсын дугааргүй зорчиж буй автомашинуудыг ухаалаг камераар илрүүлж эхэллээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
2026 оны нэгдүгээр сарын 1-нээс AI камераар торгууль ногдуулна

Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс тээврийн хэрэгслийн улсын дугааргүйгээр замын хөдөлгөөнд оролцож буй зөрчлүүдийг телекамерын ухаалаг системийн тусламжтайгаар илрүүлж байна. Энэхүү дэвшилтэт технологи нь дугааргүй болон дугаараа нууцалсан автомашинуудыг автоматаар таньж, холбогдох зөрчлийг арилгуулах боломжийг бүрдүүлжээ.

Хэрэв жолооч тээврийн хэрэгслийн улсын дугааргүйгээр замын хөдөлгөөнд оролцсон тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 14.7.12 дахь хэсэгт зааснаар хариуцлага хүлээлгэнэ. Тухайлбал, уг зөрчлийг гаргасан этгээдийг 25 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 25 мянган төгрөгөөр торгож, хуулийн дагуу арга хэмжээ авахыг анхааруулж байна.

Тиймээс иргэд, жолооч та бүхнийг замын хөдөлгөөний дүрмийг чанд баримтлан, бусад хөдөлгөөнд оролцогчдод хүндэтгэлтэй хандаж, соёлтой оролцохыг уриалж байна. Улсын дугаарын бүрэн бүтэн байдлыг хангах нь таныг санхүүгийн эрсдэлээс хамгаалаад зогсохгүй замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад чухал үүрэгтэй юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй