Улсын начин Э.Батмагнай ес даван түрүүлж, Улсын арслан цол хүртлээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Улсын начин Э.Батмагнай ес даван түрүүлж, Улсын арслан цол хүртлээ

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойг хамтатган тэмдэглэсэн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Улсын начин Э.Батмагнай ес даван түрүүлж, Улсын арслан цол хүртлээ.

Э.Батмагнай нь Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат бөгөөд бөхийн спорттой 11 наснаасаа нөхөрлөж эхэлсэн байна. Тэрээр 2019 онд Баянхонгор аймгийн баяр наадамд тав даван “аймгийн начин”, 2020 онд зургаа давж үзүүрлэн “аймгийн заан” цол хүртэж, нутгийнхаа наадамд амжилттай барилдаж иржээ.

Түүний улсын наадмын анхны дэвжээ нь 2022 он байв. Тэр үед тав давж, улсын начин хэмээх хүндтэй цолыг хүртсэн бөгөөд энэ жил түүхэн амжилтыг давтаж, ес даван түрүүлснээр “Улсын арслан” цолны болзол хангаад байна.

Харин энэ жилийн наадмын үзүүр бөхөөр Улсын гарьд цолны болзол хангасан Н.Өсөхбаяр шалгарлаа.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment