Төв аймагт авто тээврийн салбар үүсэж хөгжсөний 76 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан наймдугаар сарын 11-нд Зуунмод хотноо боллоо. Наадамд улс, аймгийн цолтой нийт 64 бөх зодоглож, нутгийнхаа Өндөрширээт сумын харьяат улсын заан Доржхандын Хүдэрбулга түрүүлэв.
Барилдааны үзүүрийг улсын харцага Э.Ууганбаяр эзэлсэн бол улсын начин Г.Ганжад, энэ зун Өвөрхангайн наадамд түрүүлж аймгийн арслан болсон Б.Баянсүх нар Их шөвөгт шалгарлаа.
Тэмцээнд зодоглосон улсын цолтой таван бөхийн дундаас улсын харцага Т.Бэгзсүрэн, Ц.Мөнхбаяр нар хоёрын даваанд өвдөг шороодсон байна.