Улсын заан М.Лхагвагэрэлийг 20 сая төгрөгөөр урамшуулав

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
М.Лхагвагэрэл

“Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн Сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаанд Завхан аймгийн Яруу сумын уугуул, Улсын заан М.Лхагвагэрэл гайхалтай барилдаан үзүүлж, түрүү бөхийн алдар хүртсэн билээ. Тэрбээр үзүүр түрүүний барилдаанд Ховд аймгийн Буянт сумын уугуул, Улсын аварга О.Хангайг өвдөг шороодуулсан юм.

Улсын зааны гаргасан энэхүү амжилтыг мялааж, “Титан Товер” ХХК болон түүний төрөлх нутгийн зөвлөлийн зүгээс 20 сая төгрөгийн мөнгөн урамшуулал гардуулан өгчээ.

М.Лхагвагэрэл зааны хувьд өнгөрсөн жилийн Цагаан сарын барилдаанд үзүүрлэж байсан бол энэ жил амжилтаа ахиулан, Сар шинийн барилдааны түрүүг анх удаа хүртэж буй нь энэ юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй