Үндэсний бөхийн “Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Үндэсний бөхийн “Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёр жил тутамд уламжлал болгон зохион байгуулдаг нэр хүндтэй “Алтан цом”-ын барилдаан маргааш албан ёсоор эхэлнэ. Энэ удаагийн тэмцээнд улс, аймаг, сумын алдартай бөхчүүд өрсөлдөж, үндэсний бөхийн лигийн аваргыг тодруулах юм.

Тэмцээнд оролцох багууд ба бөхчүүд

Энэ жилийн “Алтан цом”-д үндэсний үйлдвэрлэгч найман компани өөрийн багийг бүрдүүлж оролцож байна. Нийт 64 бөх хүч сорих бөгөөд тэдний дунд:

  • Дархан аварга Н.Батсуурь,
  • Улсын аварга О.Хангай,
  • Арслангууд Б.Орхонбаяр, Э.Оюунболд, Э.Батмагнай,
  • Ц.Бямба-Отгон, Р.Пүрэвдагва зэрэг шилдэг тамирчид багтжээ.

Цолны ангиллаар харвал:

  • 1 дархан аварга,
  • 1 улсын аварга,
  • 5 арслан,
  • 7 заан,
  • 10 харцага,
  • 13 начин,
  • 23 аймгийн арслан,
  • 2 аймгийн заан,
  • 1 аймгийн харцага,
  • 1 аймгийн начин тус тус барилдана.

Эхний тойргийн оноолт

Зургаан сарын турш үргэлжлэх уг лигийн эхний барилдаанууд маргааш эхэлнэ.

  • “Хамаг Монгол” баг “Хатант Интернэшнл” багтай тулна.
  • “Хубилай хаан” баг (арслан Ц.Бямба-Отгон ахалсан) “Эв Монгол” багтай хүч сорихоор оноолт таарчээ.

Харин 10-р сарын 26-нд (ням гарагт)

  • “Эм Си Эс-Энержи” баг (залуу арслан Э.Батмагнай ахалсан)
    “Од групп” багтай (аварга О.Хангай тэргүүтэй) барилдана.
  • Мөн арслан Б.Орхонбаяр тэргүүлсэн “АПУ” баг “Хүлэгү” багийн эсрэг дэвжээнд гарна.

Тасалбар худалдаа

Барилдааны тасалбарын үнэ 30, 60, 90 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд shoppy.mn сайтаар худалдаалж байна. Үзэгчид урьдчилан онлайнаар худалдан авч, үндэсний бөхийн шилдэг барилдаанчдын өрсөлдөөн, багийн уур амьсгалыг шууд үзэх боломжтой юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй