Table of Contents
Хэнтий аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын 2025 оны улсын аварга шалгаруулах барилдаан амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд 16 насны ангилалд 107, 17 насанд 112, 18 насанд 93 бөх гурван өдөр уран мэх, авхаалж самбаагаа сорин барилдлаа. Үр дүнд нь насны ангилал бүрт аваргууд тодорч, шилдгүүд шагналаа гардан авсан юм.
16 насны ангилал:
- Р.Омар (Дархан-Уул БТСГ) — 1-р байр
- Э.Сэрдамба (“Эв Монгол” клуб) — 2-р байр
- Б.Энхболд (Увс БТСГ) — 3-р байр
- “Уран барилдааны шагнал”: Хөвсгөл аймгийн БТСГ-ын С.Самданшарав
- “Уран гараа дэвээтэй бөхийн шагнал”: “Хутагтын их хүчтэн” дэвжээний Г.Элбэгсайхан
17 насны ангилал:
- А.Тайванбат (Хэнтий БТСГ) — 1-р байр
- О.Мөнгөн-Эрдэнэ (Баянхонгор БТСГ) — 2-р байр
- Б.Баднаанямбуу (Хөвсгөл БТСГ) — 3-р байр
- “Уран барилдааны шагнал”: Увс аймгийн БТСГ-ын О.Мөнхбаатар
- “Уран гараа дэвээтэй бөхийн шагнал”: “Дүнжингарав” дэвжээний Ц.Буянтогтох
18 насны ангилал:
- Ш.Батырбек (“Тастүлек” дэвжээ) — 1-р байр
- Б.Ганбаатар (“Алдар” спорт хороо) — 2-р байр
- А.Буянжаргал (“Эв Монгол” клуб) — 3-р байр
- “Уран барилдааны шагнал”: “Тастүлек” дэвжээний Ш.Батырбек
- “Уран гараа дэвээтэй бөхийн шагнал”: Сэлэнгэ аймгийн БТСГ-ын Б.Бат-Оргил
Залуучуудын (19–20 нас) ангилал:
- с.з Т.Дөлгөөн (“Аваргууд” академи) — 1-р байр
- с.з Д.Нарантулга (“Эв Монгол” клуб) — 2-р байр
- з.б А.Энхбаяр (“Алдар” спорт хороо) — 3-р байр
- “Уран барилдааны шагнал”: “Алдар” спорт хорооны У.Мөнгөншагай
- “Уран гараа дэвээтэй бөхийн шагнал”: Хэнтий аймгийн БТСГ-ын с.з Г.Лувсандорж
Багийн дүн:
- Өсвөр үеийн ангилалд:
- Алт – “Эв Монгол” клуб (МУГД, улсын начин Б.Адъяахүү дасгалжуулагч)
- Мөнгө – Дархан-Уул аймгийн БТСГ (аймгийн арслан Б.Сүхбаатар дасгалжуулагч)
- Хүрэл – “Алдар” спорт хороо (Б.Батзориг дасгалжуулагч)
- Залуучуудын ангилалд:
- Алт – “Аваргууд” академи (спортын мастер Ц.Мандалсүрэн дасгалжуулагч)
- Мөнгө – “Эв Монгол” клуб (улсын начин Б.Адъяахүү дасгалжуулагч)
- Хүрэл – “Алдар” спорт хороо (аймгийн начин Б.Батзориг дасгалжуулагч)
Тусгай шагнал:
Улсын заан Р.Давааням агсны нэрэмжит “Тусгай шагнал”-ыг “Аваргууд” академийн Т.Дөлгөөн хүртэж, шагналыг аймгийн заан Ө.Дүүрэнбаяр гардуулжээ.
Шагналыг МУХБ, МУГТ, Дархан аваргууд болох Б.Бат-Эрдэнэ, Г.Өсөхбаяр, МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав болон Хэнтий аймгийн удирдлагууд, ивээн тэтгэгчид гардуулсан байна.
Дараагийн буюу 2026 оны өсвөр үе, залуучуудын улсын аварга шалгаруулах барилдаан Архангай аймагт зохион байгуулагдана.