Үндэсний дээд лиг шинэ улирлаа эхлүүлэв

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Үндэсний дээд лигийн шинэ улирал нээлтээ хийлээ

Монголын сагсан бөмбөгийн холбооны 2025-2026 оны үндэсний дээд лигийн шинэ улирал өчигдөр албан ёсоор нээлтээ хийлээ.

Нээлтийн үйл ажиллагааны үеэр өнгөрсөн улирлын аваргууд болох “Хасын Хүлэгүүд” болон “Улаанбаатар Амазонс” багийнхан аваргын бөгжөө гардан авсан бол уран бүтээлчид үзэгчдэд урлагийн тоглолт өргөв. Энэ улирлын нэг онцлог нь 2014, 2019 оны ДАШТ болон “Токио-2020” олимпын наадамд ажилласан олон улсын шүүгч Кинслэй Ожеабуру манай лигт шүүгчээр ажиллаж байгаа явдал юм.

Эмэгтэй багуудын тоглолт

Шинэ улирлын эхний тоглолтод “Улаанбаатар Амазонс” болон шинээр нэгдсэн “Пиратес” баг учраа таарсан бөгөөд туршлагатай Амазонс өрсөлдөгчөө 77:50 харьцаагаар илүүрхэн яллаа.

  • Амазонс: Амари 23, Б.Ариунцэцэг 15, Каялэйег Труонг, Б.Болор-Эрдэнэ нар тус бүр 10 оноо авч багаа тэргүүлэв
  • Пиратес: М.Булбул 16, Т.Үлэмж 12, Б.Цацрал 11 оноо авсан ч бусад тоглогчид хангалттай үзүүлэлт гаргаж чадсангүй. Багийн довтолгооны амжилт дөнгөж 22 хувьтай байсан нь ялагдлын шалтгаан болов

Эрэгтэй багуудын тоглолт

Өнгөрсөн улирлын финалын өрсөлдөгчид болох “Хасын Хүлэгүүд” болон “Бишрэлт Металл” дахин учраа таарч, энэ удаад “Металл” 70:65-аар ялалт байгууллаа.

  • Металл: Кристиан Брэдфорд 27, Ч.Маргад 17, Т.Ууганбаяр 14 оноо авч багаа хожилд хүргэлээ
  • Хүлэгүүд: Б.Барсболд 13, А.Азбаяр 19, Иан Миллер 13 оноо авсан ч ялалт байгуулахад хүрэлцээгүй байв

Дараагийн тоглолтын хуваарь (Дархан-Уул аймагт)

  • Аравдугаар сарын 4
    • 13:10 – Завхан Бродерс vs Хасын Хүлэгүүд (эр)
    • 15:40 – Дархан Юнайтед vs Би Си Эйч Найтс (эр)
  • Аравдугаар сарын 5
    • 13:10 – Аравт vs Этүгэн Ирвэсүүд (эм)
    • 15:40 – Сэлэнгэ Бодонс vs Монголианс (эр)
  • Аравдугаар сарын 6
    • 18:10 – Алтан Од vs Пиратес (эм)
    • 20:40 – Бишрэлт Металл vs Эс Жи АПЭС (эр)
  • Аравдугаар сарын 7
    • 18:10 – Улаанбаатар Амазонс vs АОДЭ Винкс (эм)
    • 20:40 – Дархан Юнайтед vs Ховд Шонхорууд (эр)

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй