Home СпортҮндэсний сурын УАШТ: Говь-Алтай, Хэнтийн баг аваргалж, шилдэг харваачид тодорлоо

Үндэсний сурын УАШТ: Говь-Алтай, Хэнтийн баг аваргалж, шилдэг харваачид тодорлоо

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Үндэсний сурын УАШТ

Монголын Үндэсний харваачдын холбооноос зохион байгуулсан 2025 оны насанд хүрэгчдийн багийн Улсын аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Эрэгтэй, эмэгтэй нийт 83 баг өрсөлдсөн уг тэмцээний эхний шатны болон хагас шигшээ тоглолтууд Налайх дүүргийн “Бүс нуур” зурхайд явагдсан бол медалийн төлөөх харваа нийслэлийн төв зурхайд болж, аваргууд тодорсон байна.

Эрэгтэй багийн харваанд
Говь-Алтай аймгийн “Засагт хан” клубийн харваачид хурц мэргэнээрээ бусдыг ардаа орхиж, улсын аваргын алтан медаль хүртжээ. Харин мөнгөн медалийг Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын “Хасбуу” баг, хүрэл медалийг Баян-Өлгий аймгийн “Өлгийн мэргэчүүд” баг хүртсэн байна. Айргийн тавд Ховд аймгийн “Уулсын мэргэчүүд” болон Говь-Алтайн “Хантайшир” клубийн харваачид шалгарчээ.

Эмэгтэй багийн харваанд
Хэнтий аймгийн “Сэцэн хааны мэргэд” баг түрүүлж, 2025 оны улсын аварга болсон бол Говь-Алтай аймгийн “Засагт хан” клубийн бүсгүйчүүд мөнгөн медаль хүртсэн байна. Өмнөговийн нэгдүгээр шигшээ баг хүрэл медалийн эзэн болж, Багануур дүүрэг болон Завхан аймгийн багууд айрагдлаа.

Энэхүү тэмцээн нь үндэсний спортын хөгжлийг дэмжих, шилдэг харваачдыг тодруулан алдаршуулах зорилготой бөгөөд харваачдын ур чадвар, тэсвэр тэвчээр, урам зоригоор дүүрэн тэмцээн болж өнгөрлөө.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.