Увс аймгийн шинэ санаачилга: Морь дагах эрхийг 5 сая төгрөгөөс эхлэн дуудлагаар худалдаална

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Увс аймгийн шинэ санаачилга: Морь дагах эрхийг 5 сая төгрөгөөс эхлэн дуудлагаар худалдаална

Увс аймгийн 100 жилийн ойд зориулсан баяр наадам энэ сарын 26-30-нд болох бөгөөд аймгийн удирдлагууд шинэ жишиг тогтоож, морь дагах эрхийг дуудлага худалдаагаар борлуулах шийдвэр гаргажээ.

Аймгийн Засаг даргын зөвлөх, Морины комиссын дарга С.Анхбаярын мэдээлснээр, хурдан морины уралдааны үзэгчдийн аюулгүй байдал, урагш давхих машинуудаас үүдэлтэй шороо, саадыг багасгах, мөн нээлттэй, ил тод зохион байгуулалт хийх зорилгоор тус арга хэмжээг хэрэгжүүлэх болсон байна.

Шинэ журамт гол зүйлс:

  • Морь дагах 10 эрхийг нас тус бүрээр олгоно.
  • Дуудлага худалдаанд оролцох дэнчингийн доод үнэ: 5 сая төгрөг
  • Гүйлгээний утгад дагах гэж буй морины насыг заавал бичнэ.
  • 10-аас олон хүн нэг насны морины дагах эрх хүсвэл дуудлага худалдаа явагдана.
  • Цахимаар (Zoom) хэлбэрээр зохион байгуулна.
  • Бүртгэл: Долдугаар сарын 20-ныг хүртэл
  • Дуудлага худалдаа: Долдугаар сарын 21-ний 12:00 цагт Тамгын газарт зохион байгуулагдана.

С.Анхбаяр хэлэхдээ:

“Хурдан морины дагах машины асуудал олон жил яригдаж ирсэн. Энэ удаагийн наадмаар ил тод, зохион байгуулалттайгаар шийдэхээр боллоо. Зөвхөн зайлшгүй шаардлагатай машинуудаас гадна 10 эрх олгоно” гэжээ.

Уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах, замын зохион байгуулалтыг сайжруулах зорилготой уг шинэ санаачилгыг олон нийт анхааралтай хүлээн авч байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment